Алдарт Konami студи Jump Victory Carnival 2019 үйл ажиллагааны үеэр Yu-Gi-Oh!-н дахин шинэ аниме цуврал 2020 онд гарах талаар танилцуулагдан гаргахаар мэдэгджээ. Энэхүү шинэ цувралыг тус аниме-н 20 жилийн ойг тохиолдуулан гаргах гэж байгаа билээ. Yu-Gi-Oh! нь нийт 6-н цуврал аниме гаргасан бөгөөд сүүлд гарах шинэ аниме-н талаарх зураг, дүрс бичлэг нь одоохондоо цацагдаагүй байгаа юм.

6 дахь бүтээл буюу Yu-Gi-Oh! VRAINS цуврал нь Япон дахь TV Tokyo бусад сүлжээгээр 2016 оны 5 сард гарсан ба одоог хүртэл ангиуд нь цацагдсаар байгаа билээ.

Views: 1251 | Added by: Alyuha | Date: 2019-07-21 | Comments (0)

"Hero Fes" үйл ажиллагааны үеэр Хорикоши Коүхэи-н Миний баатрын сургууль манга-аас сэдэвлэсэн шинэ бүрэн хэмжээний аниме-г 12-р сарын 20нд гаргана хэмээн танилцуулжээ. Тус бүрэн хэмжээний аниме нь Boku no Hero Academia the Movie - Heroes: Rising гэх нэртэй бөгөөд хамгийн сүүлийн хийгдэх филм (бүрэн хэмжээний аниме) хэмээн мэдэгджээ.

Хорикоши энэхүү хоёрдахь Миний баатрын сургууль-н бүрэн хэмжээний киног хамгийн сүүлийнх нь байна "магадгүй гуравдахь филм гэж байхгүй" гэж хэлжээ. Тэрбээр хоёрдахь филм-д төгсгөлд болох бүх зүйлийг дүрсэлсэн, манга-н зохиолын сүүлийн тулааныг ашиглахыг хүссэн гэж хэлжээ.

... Read more »

Views: 1178 | Added by: Alyuha | Date: 2019-07-08 | Comments (0)

Bandai Namco Entertainment 7-р сарын 5ны Баасан гаригт Jump Force тоглоомын нэмэлт DLC дүр болох Katsuki Bakugo-г танилцуулллаа.

Jump Force тоглоомонд Yu-Gi-Oh анимений Seto Kaiba, My Hero Academia-н All Might, Hunter X Hunter-н Biscuit Krueger, Dragon Ball Z-н Majin Buu, Naruto-н Madara Uchiha, One Piece-н Trafalgar D. Water Law, болон Bleach's Hitsugaya Toshiro, Grimmjow Jaegerjaquez гэх эдгээр дүрүүд DLC хувилбарт нь ордог аж. 

... Read more »

Views: 617 | Added by: Alyuha | Date: 2019-07-06 | Comments (0)

Crunchyroll Games 7-р сарын 1нд буюу Даваа гарагт Mob Psycho 100: Psychic Battle нэртэй ухаалаг утсанд зориулсан тоглоомыг танилцууллаа. Тоглоом нь АНУ, Австрали, Шинэ Зеланд, Канад, Дани, Финлянд, Франц, Герман, Ирланд, Нидерланд, Норвеги, Швед, Их Британи-д энэ намар нээлт нь хийгдэнэ. Мөн холбогдох трейлерийг нь цацсан байна.

БНХАУ-ын EGLS компани нь энэ тоглоомыг хөгжүүлж байгаа бөгөөд тоглоом нь хамгийн эхэн ... Read more »

Views: 638 | Added by: Alyuha | Date: 2019-07-02 | Comments (0)

One Piece-ийн албан ёсны Youtube сувагт өнөөдөр буюу Пүрэв гаригт "One Piece Stampede" бүрэн хэмжээний анимейшны трейлер нь цацагдлаа. 

Энэхүү филм нь Японы театруудаар 8-р сарын 9нд буюу, One Piece цувралын 20 жилийн ойд зориулан гаргаж байгаа билээ. Японы Фүжи ТВ энэхүү филмд ямар үйл явдал гарах талаар бичсэн байна. Дэрсэн малгайт багийнхан далайн дээрэмчдийн фестивалыг зохиосон Buena Festa-ийн урилгыг хүлээн авч фестивалд очин үйл явдал эхлэнэ.

Наото Такенака гуравдахь удаагаа One Piece бүрэн хэмжээний аниме дээр дуу оруулалт хийх аж. ... Read more »

Views: 968 | Added by: Alyuha | Date: 2019-06-27 | Comments (0)

Bandai Namco Entertainment нь One Punch Man аниме дээр суурилсан тоглоомыг 6-р сарын 25 нд One Punch Man: A HERO NOBODY KNOWS нэртэйгээр зарласан байна. Энэхүү тоглоомыг PlayStation 4, Xbox One мөн PC-нд гаргаж байгаа билээ.

Тоглоомын хувьд: 3v3 горимтой бөгөөд Saitama, Genos, Hellish Blizzard, Speed-o'-Sound Sonic, Mumen Rider, бас бусад дүрүүд орох аж. Мөн энэхүү тоглоомын гарах тов нь одоохондоо зарлагдаагүй байгаа билээ.

Views: 1039 | Added by: Alyuha | Date: 2019-06-27 | Comments (0)