Бидний тухай

Намайг Uulen (Nuturn) гэдэг. Би Monopoly багийн сайт хөгжүүлэгч, facebook хуудсын эдитор гээд арын албаны бүх зүйлсийг хийдэг нэгэн билээ. Би их тоглох дуртай нэгэн, нэг ёсондоо Gamer л гэсэн үг. Тоглоомоо тоглож бусдын тоглохыг харан өөрөө Youtube суваг ч нээж байсан. Тоглоом татах боломжтой GateDL гэх вебсайт ажиллуулж байсан ч төд удалгүй хэн ч мэдэхгүй чигээрээ замхарсан юм даа. Одоогоор ирээдүйгээ бүтээхээр хичээж л явна. Миний тухай олон нийтэд хүргэх боломжтой мэдээллүүд гэвэл энэ л байна. Одоо манай орчуулагчдын талаарх зүйлсийг хүргэе.

         

   Манай орчуулагч NatsuO нь ном унших, хичээлтэй холбоотой бүхий л зүйлсэд дуртай, хоббитой гэсэн үг. Dota 1-ийн pro тоглогч байсан. Гэвч цаг хугацааны эрхээр болисон юм даа. Түүнд яагаад монголд насанд хүрэгчдийн төрлийн зурагт номын сайт байж болохгүй гэж санаа төрснөөр надтай хамтрах хүсэлтийг тавьж орчуулагчийн гараагаа эндээс эхэлсэн юм. Бид өөрсдийгөө монголдоо анхных нь гэж боддог.

 

Сайт нээх санааг гаргаад 2 сарын турш сайтыг хөгжүүлж 2018 оны 11 сарын 26ны өдөр сайтын анхны хувилбарыг гаргасан юм. 

 

 


MonopolyTeam V1.0

 

Сайт байгуулах нь надад буцаад 1-р ангидаа очсон юм шиг л санагдсан. Учир нь надад уг талын мэдлэг зузаан байгаагүй юм. Бүтээхийн тулд бүгдийг доороос эхэлсэн юм. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам манай анхны загвар гологдож эхлэн сайтын ахин эхнээс нь барьсан юм.

 


MonopolyTeam V2.0

 

Хоёр хүний бүрэлдэхүүнтэй 4 жилийн нүүрийг үзэхийн босгонд сайтын 3 дахь гишүүн, 2 дахь орчуулагчийг багтаа авсан юм. Түүнийг Yuuta гэдэг бөгөөд багт асар их хувь нэмэр оруулна гэдэгт бат итгэж байгаа. 3 жил хагас хугацааг ингэж өнгөрүүлж одоо 4 жилийн нүүрийг үзэх гэж байна. Цаашид ч энэ хуудсыг засаж шинэчлэж байх болно. 2022 оны 9 сар. Манай баг Ayane гэх багтай асуудал гарч интернетээр хаа сайгүй байрлах манхваг булаацалдаж эхэлсэн юм. Мэдээж энэ нь надад утгагүй санагдсан учраас тоохгүй орхиж хийдгээ хийж үргэжлүүлдэгээ үргэлжлүүлнэ гэж шийдсэн юм. Саарын хажуугаар сайн зүйлс ч бас тохиосон. Ayane-д орчуулагчийн үүргийг гүйцэтгэж байсан Yumi гэх орчуулагч манай багийн 4 дэх гишүүн болж манай баг ахин нэг шинэ хүнээр бүл нэмсэн юм. Хэдий гурван орчуулагчтай болсон хэдий ч хүн хүч дутмаг хэвээрээ байсан учраас Uulen сайтыг хариуцах ажлын хажуугаар давхар орчуулагчийн ажлыг (Substitute) хийж эхэлсэн юм. Бид цаашид ч шинэ гишүүн авахдаа таатай байх болно.

Сүүлд зассан: 2022.09.16 1:12AM