"Hero Fes" үйл ажиллагааны үеэр Хорикоши Коүхэи-н Миний баатрын сургууль манга-аас сэдэвлэсэн шинэ бүрэн хэмжээний аниме-г 12-р сарын 20нд гаргана хэмээн танилцуулжээ. Тус бүрэн хэмжээний аниме нь Boku no Hero Academia the Movie - Heroes: Rising гэх нэртэй бөгөөд хамгийн сүүлийн хийгдэх филм (бүрэн хэмжээний аниме) хэмээн мэдэгджээ.

Хорикоши энэхүү хоёрдахь Миний баатрын сургууль-н бүрэн хэмжээний киног хамгийн сүүлийнх нь байна "магадгүй гуравдахь филм гэж байхгүй" гэж хэлжээ. Тэрбээр хоёрдахь филм-д төгсгөлд болох бүх зүйлийг дүрсэлсэн, манга-н зохиолын сүүлийн тулааныг ашиглахыг хүссэн гэж хэлжээ.

Өмнөх бүрэн хэмжээний филм болох Boku no Hero Academia: Two Heroes нь 8-р сарын 3нд Японд нээлтээ хийж 500,320,000 иен (Америк доллараар 4.3$ сая) ашиг олжээ.

avatar