One Piece-ийн албан ёсны Youtube сувагт өнөөдөр буюу Пүрэв гаригт "One Piece Stampede" бүрэн хэмжээний анимейшны трейлер нь цацагдлаа. 

Энэхүү филм нь Японы театруудаар 8-р сарын 9нд буюу, One Piece цувралын 20 жилийн ойд зориулан гаргаж байгаа билээ. Японы Фүжи ТВ энэхүү филмд ямар үйл явдал гарах талаар бичсэн байна. Дэрсэн малгайт багийнхан далайн дээрэмчдийн фестивалыг зохиосон Buena Festa-ийн урилгыг хүлээн авч фестивалд очин үйл явдал эхлэнэ.

Наото Такенака гуравдахь удаагаа One Piece бүрэн хэмжээний аниме дээр дуу оруулалт хийх аж. Такенака өмнө нь One Piece Хүчит Ертөнц филм дээр Шикигийн дүрд, One Piece Алт филм дэхь Double Down, White Jack нарт дуу оруулалт хийсэн аж. Хятадын дуучин, загвар өмсөгч мөн Youtuber-үүдийн бүлгэм болох Fischers энэхүү анимед оролцох аж.

Мөн бусад дүрүүдийг дурдваас:

Цутому Исобэ Douglas Bullet-ийн дүрд, Рожерийн далайн дээрэмчдийн гишүүн

Юүсүкэ Сантамариа Buena Festa-ийн дүрд, Далайн дээрэмчдийн фестивалийн дэмжигч

Рино Сашихара Ann-ны дүрд

Рюүота Яамасато Donald Moderate-ын дүрд

Хамгийн сүүлд гарсан бүрэн хэмжээний аниме болох One Piece Алт нь Японд 2016 оны 7-р сард нээлтээ хийсэн. Funimation 2017 оны 1-р сард англи хэлээр Америк улсад гаргасан. 2017 оны 5-р сард DVD болон Blu-Ray-д албан ёсоор гаргасан билээ.

avatar