Алдарт Konami студи Jump Victory Carnival 2019 үйл ажиллагааны үеэр Yu-Gi-Oh!-н дахин шинэ аниме цуврал 2020 онд гарах талаар танилцуулагдан гаргахаар мэдэгджээ. Энэхүү шинэ цувралыг тус аниме-н 20 жилийн ойг тохиолдуулан гаргах гэж байгаа билээ. Yu-Gi-Oh! нь нийт 6-н цуврал аниме гаргасан бөгөөд сүүлд гарах шинэ аниме-н талаарх зураг, дүрс бичлэг нь одоохондоо цацагдаагүй байгаа юм.

6 дахь бүтээл буюу Yu-Gi-Oh! VRAINS цуврал нь Япон дахь TV Tokyo бусад сүлжээгээр 2016 оны 5 сард гарсан ба одоог хүртэл ангиуд нь цацагдсаар байгаа билээ.

avatar