Bandai Namco Entertainment 7-р сарын 5ны Баасан гаригт Jump Force тоглоомын нэмэлт DLC дүр болох Katsuki Bakugo-г танилцуулллаа.

Jump Force тоглоомонд Yu-Gi-Oh анимений Seto Kaiba, My Hero Academia-н All Might, Hunter X Hunter-н Biscuit Krueger, Dragon Ball Z-н Majin Buu, Naruto-н Madara Uchiha, One Piece-н Trafalgar D. Water Law, болон Bleach's Hitsugaya Toshiro, Grimmjow Jaegerjaquez гэх эдгээр дүрүүд DLC хувилбарт нь ордог аж. 

Нийт гурван шинэ DLC дүр танилцуулагдах бөгөөд Bakugo энэ жилийн 8-р сард, үлдсэн дүрүүдийн хэзээ гарах тов нь зарлагдаагүй байгаа билээ.

Spike Chunsoft энэхүү тоглоомыг хөгжүүлсэн бөгөөд, PlayStation 4, Xbox One, болон PC-ны Steam дээр 2-р сарын 15нд, Америк болон Европийн орнуудад, Японд 2-р сарын 14нд нээлтээ хийсэн байна.

avatar