Crunchyroll Games 7-р сарын 1нд буюу Даваа гарагт Mob Psycho 100: Psychic Battle нэртэй ухаалаг утсанд зориулсан тоглоомыг танилцууллаа. Тоглоом нь АНУ, Австрали, Шинэ Зеланд, Канад, Дани, Финлянд, Франц, Герман, Ирланд, Нидерланд, Норвеги, Швед, Их Британи-д энэ намар нээлт нь хийгдэнэ. Мөн холбогдох трейлерийг нь цацсан байна.

БНХАУ-ын EGLS компани нь энэ тоглоомыг хөгжүүлж байгаа бөгөөд тоглоом нь хамгийн эхэнд Ази тивд нээлтээ хийх бөгөөд дараа нь Crunchyroll Games бусад орнуудаар гаргана. 

Аниме-ийн анхны улирал 2016 оны долдугаар сард Японд нээлтээ хийсэн бөгөөд хоёрдугаар улирал өнгөрсөн нэгдүгээр сард нээлтээ хийсэн юм. Crunchyroll энэ хоёр цувралыг Японд гаргасны дараа Funimation Studios англи хэлтэй хувилбарыг цацжээ.

 

avatar